Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо нь хүн амын нягтаршил өндөр, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээтэй бүсүүдийн нэг юм. Энэхүү хэрэгцээг хангах зорилгоор Нийслэлийн 345 дугаар цэцэрлэг нь 2026–2027 оны хичээлийн жилд таван бүлэг, 300 хүүхдийн хүчин чадалтай шинэ салбараа нээн ажиллуулж байна.
Имарт нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн сурч боловсрох, өсөж хөгжих таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн иргэдийн сайн сайхан байдлыг дэмжихэд хувь нэмрээ оруулахыг зорин ажилладаг.
Энэ хүрээнд Имарт-Тэнгэр салбарын ойролцоо байрлах тус цэцэрлэгийн шинэ салбарын тохижилтод дэмжлэг үзүүлж, хүүхдүүдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон 22 төрлийн нийт 72 ширхэг тоглоом, тоглох хэрэгсэл бэлэглэлээ.
Энэхүү бэлэг нь хүүхдүүдийн тоглонгоо суралцах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, хамтдаа өсөж хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Имарт цаашид ч “Монгол хүн та 100 наслаг” уриан дор хүүхдийн эрүүл, аюулгүй өсөлт хөгжил, боловсрол болон нийгмийн сайн сайхан байдлыг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.