Цэнгээний газрын хамгаалагч үйлчлүүлэгчээ зодож аминд нь хүрэв
Өвөрхангай аймгийн төв буюу Арвайхээр сумд үйл ажиллагаа явуулдаг “Альфа” гэх цэнгээний газрын хамгаалагч нь үйлчлүүлэгчийнхээ амийг хөнөөсөн хэрэг энэ сарын 23-ны шөнө гарав. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус цэнгээний газарт хамгаалагчаар ажилладаг 22 настай М.Д гэх залуу иргэн Ц.Э-той ажлын байран дээрээ маргалдсан аж. Улмаар үйлчлүүлэгчээ гадагш гарган унагаж нэг бус удаа өшиглөснөөс 30 настай иргэн Ц.Э газар дээрээ амиа алджээ.
Зодуулсан даруйд нь хохирогчийг Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргэсэн ч нас барсан байсан гэнэ. Цэнгээний газрын хамгаалагчийг согтуудаа уг хэргийг үйлдсэн гэх мэдээлэл ч бий.
Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд “Тухайн бааранд өмнөх шөнө нь насанд хүрээгүй хүнийг хүчирхийлсэн хэрэг гарсан” хэмээн зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газрын ажилчин эмэгтэйчүүд ярилцлага өгсөн ч орон нутгийн цагдаагийн байгууллагынхан “Хүний амь хохироосон хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Насанд хүрээгүй хүн хүчиндсэн гэх хэрэг бүртгэгдээгүй” гэсэн юм.
Баарны хамгаалагч нар үйлчлүүлэгчдээ халдаж зодсон тохиолдол цөөнгүй гардаг. Хамгийн сүүлд гэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх үйлчлүүлэгчээ зодсон нэгэн баарны хамгаалагчийг бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага ногдуулаад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.