Орхон аймгийн шүүгчийн бүрэн эрхийг хоёр сараар түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагт холбогдох сахилгын хэргийг өчигдөр Улсын дээд шүүх хянан шийдвэрлэлээ.
Түүний эсрэг гомдлыг иргэн Т.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан бөгөөд насанд хүрээгүй хүн хүчирхийлсэн хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад шийдвэрлээгүй, хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жил гаруйн дараа хохирогч хүүхдээс сэргээн сануулж мэдүүлэг авхуулахаар болсон нь хүний, тэр дундаа хүүхдийн дээд эрх ашиг, сонирхлыг зөрчсөн үйлдэл хэмээсэн аж. Сахилгын хорооныхон энэ оны дөрөвдүгээр сард уг гомдлын дагуу хэрэг үүсгэн хэлэлцээд тухайн шүүгчийн бүрэн эрхийг хоёр сар түдгэлзүүлж, сургалтад суулгах шийтгэл оноосон байна.
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаан тавдугаар сарын 26-нд болж, зарим өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ. Харин Улсын дээд шүүх өчигдөр Сахилгын хорооны хяналтын тогтоолыг хэвээр нь үлдээсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.