No brand гурав дахь салбараа цайзад нээнэ

No brand гурав дахь салбараа цайзад нээнэ

No Brand нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн, гурав дахь салбараа 2026 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 11:40 цагт Цайзад нээхээр төлөвлөж байна.

No Brand нь чанартай, боломжийн үнэтэй, өдөр тутмын хэрэглээнд тохирсон өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн танил болсон брэнд юм. Тус брэнд нь бүтээгдэхүүний сав баглаа боодол, маркетингийн шаардлагагүй зардлыг бууруулж, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд илүү боломжийн үнээр хүргэхийг зорьдог.

No brand дэлгүүрт хүнсний бүтээгдэхүүн, амттан, ундаа, гэр ахуйн хэрэгслээс гадна сүү, талх, шинэ хүнсний ногоо зэрэг өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг. 

Шинээр нээгдэх тус салбар нь Цайз болон Баянзүрх дүүргийн ойр орчмын оршин суугчдад чанартай, боломжийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг гэртээ ойроос, тав тухтай орчинд худалдан авах боломжийг бүрдүүлж байна.

Салбарын нээлтийг тохиолдуулан бэлэгтэй урамшуулал хэрэгжүүлэх бөгөөд:

  • 68,000₮-өөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 5,000 хэрэглэгчид 30 литрийн багтаамжтай эко тор;

  • 108,000₮-өөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 1,500 хэрэглэгчид 150 литрийн багтаамжтай эко тор тус тус бэлэглэнэ.

Дэлгүүрийн байршил:

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Их Цайз төвийн замын урд байрлах PC Mall худалдааны төвийн нэг болон B1 давхарт.

Та бүхнийг No Brand Цайз салбарын нээлтэд хүрэлцэн ирж, чанартай бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авахыг урьж байна!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.