Хөвсгөл аймагт 15 үхэр хулгайлсан хэрэг гарчээ
МЭДЭЭГ СОНСОХ
Chimege AI дуу хоолойгоор бэлтгэсэн аудио хувилбар
Хөвсгөл аймагт бэлчээрт байсан сарлаг хулгайд алдагдсан гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтын ажиллагаагаар Б.Н нар бүлэглэн, 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хашиж маллан, бусдад худалдан борлуулсан болохыг тогтоожээ. Цагдаагийн байгууллагаас хохирогч иргэнд есөн үхрийг хүлээлгэн өгчээ. Тус хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Махны эрэлт нэмэгддэг энэ үед малчдыг малаа тогтмол эргэж, хяналт тавих, малын зүс, тамга тэмдгийг тодорхой болгож, ялгах тэмдгээ бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.