Кени улсад эболагийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа
Кени улсын Эрүүл мэндийн яам эбола вирусийн халдвараар хоёр хүн нас барсныг зарлалаа. Нас барсан 65 настай эмэгтэй нь анхны өвчтөний ойрын хамаатан бөгөөд халдварын гурав дахь батлагдсан тохиолдлоор бүртгэгдэж байжээ.
Одоогоор тус улсад эболагийн нийт есөн тохиолдол батлагдаж, хоёр хүн нас бараад байна. Үлдсэн долоон өвчтөн Найроби хотын тусгаарлах төвүүдэд эмчлүүлж байгаа бөгөөд халдвар анхны өвчтөний хавьтлын хүрээнд хязгаарлагдаж байгааг албаныхан мэдээлжээ.
Эрх баригчид 135 хавьтлыг илрүүлж, тандалт, тусгаарлалтын арга хэмжээ авч байгаа аж. Шинжилгээгээр дэгдэлтийг үүсгэсэн вирус нь Бундибугио омгийнх болох нь тогтоогдсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.