"Шахмал түлш зарна" гэсэн залилангаас сэргийлье

"Шахмал түлш зарна" гэсэн залилангаас сэргийлье
Олон нийтийн сүлжээнд “шахмал түлш зарна, хүргэж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж, мөн иргэд рүү утсаар залган залилах тохиолдол гарсаар байна. 
 
Залилагчид хүргэлт хийх нэрээр үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан авч, иргэдэд санхүүгийн хохирол учруулах тохиолдол ихэсжээ. 
 
Иймд баталгаагүй зар, утасны дуудлагад итгэж урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, шахмал түлшээ албан ёсны борлуулалтын цэгээс, Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээ биетээр уншуулан худалдан авахыг Тавантолгой түлш ХХК-иас иргэдэд зөвлөлөө. 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.