Улсын хэмжээнд таван хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд таван хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
 
Хэнтий аймгийн Батширээт суманд 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13:58 цагт гарсан хээрийг түймрийн 10 дугаар сарын 23-ны өдрийн 07:00 цагт бүрэн унтраажээ.
 
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар цурамд оруулсан гурав, унтраахаар ажиллаж буй хоёр, нийт таван хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багт 10.22-ны өдрийн 13:10 цагт гарсан хээрийн түймрийг 10.23-ны 07:40 цагт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын наймдугаар баг, Тахилгат тосгоны “Сүүлийн-Ухаа” гэдэг газар 10.22-ны өдрийн 12:57 цагт гарсан хээрийг түймрийг 10.23-ны өдрийн 10:10 цагт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант зургаадугаар баг "Оргийн ам" гэдэг газар 10.22-ны өдрийн 15:05 цагт гарсан түймрийг 10.23-ны өдрийн 10:32 цагт тус тус цурамд оруулан дээрх гурван хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Түүнчлэн Дорнод аймгийн Баянтүмэн Хотонт дөрөвдүгээр баг "Бургаст хөндий" гэдэг газар 10.23-ны өдрийн 08:59 цагт гарсан хээрийн түймэр, Дорнод аймгийн Чойбалсан сум Хөх нуур дөрөвдүгээр баг "Соён геологи" гэдэг газар 10.23-ны өдрийн 09:50 цагт хээрийн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги ажиллаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.