Монголын баялгийг Германы дэвшилтэт технологитой уялдуулах боломжийг хэлэлцэв

Монголын баялгийг Германы дэвшилтэт технологитой уялдуулах боломжийг хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд болсон Монгол, Германы бизнес форумын үндсэн хэлэлцүүлэгт “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай панелистаар оролцлоо.
 
Хэлэлцүүлгээр Германы аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломж, үйлдвэрлэл болон эрдэс баялгийн төслүүдийн хэрэгжилтэд тулгарч буй сорилт, Германы дэвшилтэт технологи, инженерчлэл, үйлдвэрлэлийн ноу-хауг нэвтрүүлэх нөхцөл, хөрөнгө оруулагчдын оролцооны талаар ярилцав.
 
Монгол Улс байгалийн баялаг, зах зээлийн боломжоо Германы өндөр технологи, инженерчлэл, үйлдвэрлэлийн туршлагатай уялдуулснаар урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэх өргөн боломжтойг онцолж, ашигт малтмал боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүч, байгаль орчны хамгаалал, хариуцлагатай уул уурхайн чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар хэлэлцэв.
 
Мөн “Эрдэнэс ҮТП” ХХК хэрэгжүүлж буй төслүүдээ Германы бизнесийн төлөөлөгчдөд танилцууллаа. Талууд цаашид технологийн компаниуд болон санхүүгийн байгууллагуудтай харилцан үр ашигтай хамтын ажиллагааны чиглэл, боломжийг тодорхой болгох шаардлагатай гэдэгт санал нэгдэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.