Паралимпын аварга У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Паралимпын аварга У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

"Айчи Нагояа 2026" тав дахь удаагийн Азийн пара наадмын эхний өдөр манай тамирчид иж бүрэн медаль хүртлээ. 

Тодруулбал: пара Жүдо бөхийн төрөлд Т.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн бол пара таеквондогийн төрөлд "Парис 2024" паралимпын наадмын аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алт, Х.Тимербек хүрэл медаль тус тус хүртлээ. 

e8a8d2fcf60c47dbbf842d21f35df9d6

8805816982a9498c8b2701e5fecb912f

У.Сүрэнжав аваргын хувьд Индонез, БНХАУ, Узбекистан улсын тамирчдыг илт илүүрхэн ялж аваргын алтан медаль хүртсэн байна.

Энэ удаагийн Азийн пара наадмын таеквондогийн төрөлд манай улсаас дөрвөн тамирчин оролцож байгаа ба өнөөдөр (10 сарын 20) Дэлхийн тав, Ази тивийн таван удаагийн удаагийн аварга, "Ханжоу" азийн пара наадмын аварга МУГТ Г.Болор-Эрдэнэ, ОУХМ Б.Шинэбаяр нар тулалдана. 

Шуурхай: дөнгөж сая МУГТ Г.Болор-Эрдэнэ эхний учраа болох Казахстаны тамирчныг 2:0 харьцаагаар хожиж хагас шигшээд Ираны тамирчинтай тулалдахаар болсон байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.