Орхон аймагт 16 настай хүү есөн давхар байрны дээврээс үсэрч амиа хорлохыг завджээ

Орхон аймагт 16 настай хүү есөн давхар байрны дээврээс үсэрч амиа хорлохыг завджээ
Цагдаагийн байууллагад өнөөдөр /2026.10.15/ үүрийн дөрвөн цагийн орчимд “Байрны дээвэр дээр хүн гарчихсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 
 
Шалгалтын ажиллагаа явуулахад 16 настай, эрэгтэй хүүхэд есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрч амиа хорлохыг завдсаныг Орхон аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Үүрийнцацрал, А.Модун нар шуурхай ажиллагаа явуулан аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ.
 
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сэтгэл зүйн байдал, зан төлөвийн өөрчлөлтөд анхаарч, сайтар ярилцаж, шаардлагатай үед мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, үйлчилгээ авахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.