Увс аймагт малчны хот руу орж ирсэн баавгайг аюулгүй болгожээ

Увс аймагт малчны хот руу орж ирсэн баавгайг аюулгүй болгожээ

Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн Буцалдгийн хойд хөдөө гэдэг газар малчны хотонд орж ирсэн баавгайг аюулгүй болгожээ. 2026 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 17 цаг 49 цагийн үед буцалдгийн хойд хөдөө гэдэг газар малчны хотноос 1-2 км зайд үхрийн сэг зэм булж, эргэлдэж байсан хүрэн баавгай байна гэх мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу Улаангом сумаас гуравдугаар багийн иргэн Г.Батбаяр /Анчин/ Улаангом сумын 1,6,8,12 дугаар багийн засаг дарга нар, Аймгийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн Хошууч Ц.Эрдэнэболд, эрүүгийн мөрдөгч ахмад А.Лхагвадорж, Улаангом сумын байгаль орчны мэргэжилтэн Б.Цэнгэл, Хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй шуурхай баг, Давст сумаас Засаг даргын орлогч Ж.Батсүхээр ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг, Сагил сумаас Засаг дарга Г.Чинзоригоор ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг, мөн наймдугаар багийн гурван иргэн хамтран баавгайг олж тогтоон, аюулгүй болгосон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.