Дархан хотын 65 жилийн ойн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 128 бөх зодоглоно

Дархан хотын 65 жилийн ойн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 128 бөх зодоглоно

Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолны нэрэмжит үндэсний бөхийн барилдаан 2026 оны 10 дугаар сарын 17-нд Дархан-Уул аймагт болно.

Барилдаан Дархан юнайтэд аренад 11:30 цагаас эхлэх бөгөөд улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөх зодоглоно. Түрүү бөх 10 сая, үзүүр бөх найман сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр таван сая төгрөгийн бай шагнал хүртэх аж. 

Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын аварга цолтой 13 бөх бүгд хүрэлцэн ирж, барилдааныг үзэж сонирхох юм. Үүнд, Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Н.Батсуурь, Даян аварга Б.Орхонбаяр, улсын аварга О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, О.Хангай нар оролцоно. 

 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.