АНУ-ын сургуульд буудалцаан болж, дөрвөн хүн амиа алджээ
АНУ-ын Орегон мужийн Бэнд хотын Silver Rail бага сургуульд аравдугаар сарын 15-нд буудалцаан болж, гурван сурагч, нэг багш амиа алджээ.
Мөн долоон настай хүүхэд, 54 настай багш шархадсан байна. Цагдаагийн мэдээлснээр, 16 настай сэжигтэн сургуулийн хаалгыг буудан эвдэж, дотогш нэвтэрчээ. Түүнийг сургууль руу даган орсон нэгэн иргэн буудаж хөнөөсөн байна.
Халдлагын шалтгаан болон сэжигтэн сургуулийн сурагч байсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Хэрэг гарсантай холбогдуулан тус тойргийн сургуулиудын аравдугаар сарын 16-ны хичээлийг цуцалжээ.
Эх сурвалж:
• opb.org
•
• opb.org
• opb.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.