Дорнод аймгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн-Өндөр” гэдэг газарт 2026 оны аравдугаар сарын 8-ны 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр буюу аравдугаар сарын 16-ны 07:00 цагт бүрэн унтраажээ.

Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, хилийн цэргийн анги, орон нутгийн мэргэжлийн анги болон Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтайгаар ажилласан байна.
Түймэр БНХАУ-ын Өвөр Монголын нутагт тархах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор Хятадын тал хилийн бүсэд 3,400 гаруй онцгой байдлын алба хаагч, гал сөнөөгч дайчилж, галын тархалтаас сэргийлэх арга хэмжээ авчээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.