Баавгай айлын гэр нурааж 60 литр аарц авч явжээ

Баавгай айлын гэр нурааж 60 литр аарц авч явжээ
Энэ сарын 12-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын хоёрдугаар баг “Дархан ноён” гэх газрын ойн санд ойр нутагладаг айлын гэр лүү баавгай дайрч гэрийг нь нурааж, 60 литр аарцыг нь авч явжээ. 
 
Мөн Мөнгөнморьт сумын нэгдүгээр багийн нутаг “Арагчийн булан” гэх газрын ойн санд ойр нутагладаг айлын хотны дэргэд бага насны адууг нь барьж, дарж булсан, Батсүмбэр суманд айлын чацарганы хашаанд орсон зэрэг нийт 22 удаагийн дуудлага мэдээллүүд бүртгэгдсэн байна. 
c1081adcfa14465e8d33070db2180d70
Хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон талаар дуудлага мэдээллийн дагуу аймгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай баг, сумын Онцгой комисстой хамтран ажиллаж, бамбарууш дагуулсан гурван баавгай, хоёр бамбаруушыг ойн санд шилжүүлэн нутагшуулж, айлын гэр нураасан, мал барьсан хоёр баавгайг аюулгүй болгох ажлыг зохион байгуулаад байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.