Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр зам ашиглалтад орлоо
Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх, Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг тойруулах, нийслэлийн авто замын түгжрэл, ачааллыг бууруулах стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойт) чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2026.10.11/ боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, төрийн болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Хангайн бүсийн газар зүйн онцлог, инженерийн нарийн төвөгтэй шийдэл шаардсан энэхүү төмөр замын төслийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүд, Монгол инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр бүтээн байгууллаа.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.