Ах, дүү Абэ дахин хамтдаа дэлхийн аваргад түрүүллээ
Олимп, дэлхийн аварга Японы жүдо бөхийн алдарт ах, дүүс болох Абэ Хифүми болон Абэ Ута нар 2026 оны насанд хүрэгчдийн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин хамтдаа алтан медаль хүртэж түүхэн амжилт үзүүллээ.

Нэг өдөр, нэг гэр бүлийн хоёр тамирчин дэлхийн аваргын тавцанд зэрэг төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг спортын түүхэнд ховор тохиох хосгүй амжилт юм. Эрэгтэйчүүдийн -66кг жинд ДАШТ-д ах Абэ тав дахь удаагаа түрүүлж байгаа бол дүү Абэ зургаа дахь удаагаа түрүүлж байна.
Абэ ах, дүү хоёрын амжилтын буухиа зөвхөн өнөөдөр эхлээгүй. 2018 онд яг одоо ДАШТ зохион байгуулагдаж буй Баку хотноо тэд анх удаа хамтдаа насанд хүрэгчдийн дэлхийн аварга болж, спортын ертөнцийг шуугиулж байлаа. Тэгвэл тэд зөвхөн дэлхийн аваргад хамтдаа хэдэнтээ түрүүлэхээс гадна олимпын наадамд ч хамтдаа алтан медаль зүүсэн байдаг. Эх орондоо Токиогийн олимпын наадамд мөн нэг өдөр, хэдхэн минутын зайтай тус тусын жиндээ олимпын аварга болсон нь жүдогийн түүхэнд анхны ах, дүү олимпын аварга хэмээн тэмдэглэгдэн үлдсэн юм.
Ах Абэгийн хувьд энэ жил 29 настай бол дүү Абэгийн хувьд 26 настай. Тэд Лос Анжелесийн олимпод дахин хамтдаа төрийн дууллаа эгшиглүүлэхээр зорьж буйгаа мэдэгдээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.