Т.Ариунзаяа алт, Л.Булган хүрэл медалийн төлөө хүч үзнэ

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эхний өдрийн хэсгийн барилдаанууд явагдлаа. 

ae047824a890467781080fe032f4781d

Хөнгөн таван жинд манай улсаас өнөөдөр (11.19) хүч үзсэн долоон бөхийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Манай бөхчүүдээс дараах хоёр бөх медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ.

Эмэгтэйчүүдийн -48кг жинд:

Залуу мастер Л.Булган эхний тойрогт Польшийн бөхийг ваза-ари үнэлгээгээр, шөвгийн 16-д Бразилын бөхийн цэвэр, хэсгийн аваргын төлөө Японы Рин Хатаяамад өвдөг шороодон дагах барилдаан хийхээр болсон юм. Дагах барилдаанд өсвөр, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Узбекистаны Л.Хайдароваг ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Манай тамирчин хүрэл медалийн төлөө өсвөрийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Бельгийн Дапа Мейлистэй хүч үзнэ. 

Эмэгтэйчүүдийн -57кг жинд:

Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа эхний тойрогт Туркменистаны бөхийг давж, шөвгийн 16-д Узбекситаны бөхийг, хэсгийн аваргын төлөө Венесуэлийн бөхийг тус тус ялж хагас шигшээд шалгарсан юм. Хагас шигшээд өсвөрийн дэлхийн аварга Азербайжаны Х.Гадашоваг ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Алтан медалийн төлөө өсвөрийн Ази тивийн аварга, залуучуудын Ази тивийн мөнгөн медальт Кыргызстаны З.Золдошеватай хүч үзнэ. 

Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 20:00 цагт барилдах хуваарьтай байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.