🔴Б.Батцэцэг: У.Хүрэлсүх ерөнхийлөгч шиг ерөнхийлөгч дахин гарч ирэхгүй байх
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр болон түүний бүрэн эрхийн хугацаанд гадаад харилцааны салбарт хэрэгжүүлсэн бодлого, үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрт харамсаж байна. Сүүлийн таван жил хагасын хугацаанд гадаад харилцааны салбарыг хамтран удирдаж, мөр зэрэгцэн ажилласны хувьд сэтгэл дундуур байгаа ч хувь хүнийх нь шийдвэрийг бусад гишүүдийн нэгэн адил хүндэтгэж байна. Энэ шийдвэр нь Монгол төрийн босго болон Төрийн тэргүүний нэр хүндийг өндөрт хадгалах, улс орны нэр төрийг хамгаалах, өөрийн гэм буруугүйг хууль ёсоор нотлох зорилготой хариуцлагатай алхам гэж үзэж байгаа.
Өнгөрсөн хугацаанд дэлхийн олон орны удирдагчидтай ойр дотно харилцаа тогтоож, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд өсөн дэвжсэн. Богино хугацаанд улс орны гадаад эрх зүйн орчин болон гадаад харилцааны шинэ тэнцвэрийг бүрдүүлэхэд бодитой ахиц дэвшил гарсан. 300 орчим гэрээ, хэлэлцээр, баримт бичиг зурагдаж, хоёр хөрштэй харилцах иж бүрэн стратегийн түншлэл шинэ агуулгаар баяжсаны зэрэгцээ гуравдагч хөршүүд болон шинэ улс орнуудтай харилцааны түвшинг ахиулсан. Хилийн чанадад амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодитой алхмууд хийгдсэн.
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах хамгийн хариуцлагатай албыг хашиж буй Төрийн тэргүүний нэр хүнд ямагт өндөрт байх учиртай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.