🔴Ч.Ундрам: Ерөнхийлөгч ажлаа өгч шалгуулахаар болсон нь хариуцлагын том үлгэр жишээ

AI хөрвүүлсэн
🔴Ч.Ундрам: Ерөнхийлөгч ажлаа өгч шалгуулахаар болсон нь хариуцлагын том үлгэр жишээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан боллоо. Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр суурь, шийдвэрийн учир шалтгаанаа тодорхой илэрхийлсэн байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Монгол Улсын түүхэнд анх удаа төрийн тэргүүн өөрөө манлайлал үзүүлж, "Үүрэгт ажлаа өгөөд, шалгуулж үнэн мөнөө тогтоолгоё" гэсэн алхам хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч рүү чиглэсэн хүний санаанд оромгүй гүтгэлэг газар авч байгаа нь зөвхөн хувь хүний бус, Монгол төрийн болон улс орны асуудал болж байна. Тийм учраас Ерөнхийлөгч өөрөө ажлаасаа чөлөөлөгдөн шалгуулж, үнэн мөнөө тогтоолгохоо мэдэгдсэн. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод", "Хүнсний хувьсгал", "Цагаан алт" зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг эхлүүлж, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийг бодитоор дэмжсэн томоохон ажлууд хийсэн. Түүнчлэн "Баялагтаа эзэн" үзэл баримтлалын хүрээнд алдагдсан олон үйлдвэр, уурхайнуудыг төрд буцаан авчирснаар өнөөдөр Үндэсний баялгийн сан орлоготой болж, хуримтлал үүсгэх суурь тавигдсан. 

Мөн авлигын хэрэгт нэр холбогдсон бусад бүх албан тушаалтнууд үүрэгт ажлаа өгч, хуулийн байгууллагад ирж шалгуулах ёстой. Одоогоор МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны тов зарлагдаагүй байна. Маргаашаас эхлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж асуудлыг хэлэлцээд, улмаар энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэхээр төлөвлөж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.