🔴Ч.Лодойсамбуу: У.Хүрэлсүх ерөнхийлөгч л ийм шийдвэр гаргаж чадах байх

AI хөрвүүлсэн
🔴Ч.Лодойсамбуу: У.Хүрэлсүх ерөнхийлөгч л ийм шийдвэр гаргаж чадах байх

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу улс төрд үүсээд буй цаг үеийн нөхцөл байдал, төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүй, хариуцлагын асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр, танхимын сайд нар болон УИХ-ын гишүүдийн хариуцлага, намуудын хүний нөөцийн талаар дараах мэдээллийг өгөв.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын тов одоогоор гараагүй байгаа. Намын дарга болон бүлгийн даргын зүгээс холбогдох албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж, долоо хоногийн хугацаа өгсөн асуудал 24 цагийн дотор шийдвэрлэгдсэн. 

Үнэндээ У.Хүрэлсүх гэдэг хүн л ийм шийдвэр гаргаж чадах байх. Пи ар, сурталчилгаа, төлөвлөгөөтэй байсан уу, ёс зүйтэй алхам уу гэдгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэх байх. Гэхдээ л өөрөө чөлөөлөгдөхөөр боллоо. Доод шатанд Засгийн газар, намын бүтцийн хэмжээнд хариуцлага яригдахгүй байгаа энэ үед төрийн тэргүүн нь өөрөө өргөдлөө өгч бууж буй анхны тохиолдол болж байна.

Эрх баригч МАН-д бүх шатны эрх мэдэл хэвээр байгаа. Хууль зүйн сайд, Хотын даргаар ажиллаж байсан хүмүүс лайваар уулздаг цаг дуусах ёстой. Хариуцлага тооцох ёстой хүмүүс утасны цаанаас яриад байж болохгүй. Ээлжит лайваа хийнэ гэхийн оронд эх орондоо ирж, нүүр тулан шалгуулах ёстой. 

Төрийн тэргүүн үлгэрлэл үзүүлэн албан тушаалаа өгч буй тул УИХ-ын нэр бүхий гишүүд, сайд нар ч мөн адил бүрэн эрхээсээ түдгэлзэх ёстой. Тухайлбал, УИХ доторх ноцтой асуудал хөндөж, өөрөө ч нэр холбогдоод буй Б.Энхбаяр сайд болон яллагдагчаар татагдан шалгагдаж буй Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Б.Болормаа нарын гишүүд албан тушаалаа өгч шалгуулах нь зүйтэй. 

Шударга ёс гэдэг айлын хүнд өөр, өөрийн хүнд өөрөөр үйлчилдэг зүйл биш. Манай нам авлига, хулгайг хаацайлдаг үүр байж болохгүй. Х.Баттулга гишүүнтэй холбоотой гэрээний асуудал ч гэсэн зарчмын дагуу шалгагдах ёстой. Дашрамд дурдахад, Х.Баттулга гишүүн намын бүлгийн хуралдаа огт оролцохгүй байгаа. 

АН-ын нэр дэвшигчийг гаднын нөлөөгөөр гацааж, янз бүр болгочихгүй бол нам хэзээд сонгуульд бэлэн байдаг. Би Үндэсний бодлогын хорооны гишүүн биш тул нам дотроос хэнийг дэмжих тухай ярих нь ёс зүйд нийцэхгүй. Гэхдээ МАН-ыг бодвол манай намд хүний нөөцийн нөөц бололцоо хангалттай бий. МАН өөр хүн олдохгүй юм шиг л нэг хүмүүсээ сайд, Ерөнхий сайдаар тавьдаг шүү дээ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.