Дэлхийн аваргууд ээлж дараалан "нурсаар байна"
Мэргэжлийн снукерийн "Аваргуудын Аварга" шалгаруулах тэмцээний С хэсгийн тоглолтууд явагдлаа.

Энэ өдрийн гол баатар нь Английн шилдэг тамирчин Шон Мерфи байсан бөгөөд тэрээр өрсөлдөгчдөдөө ганц ч фрэйм өгөлгүйгээр гайхалтай ялалтуудыг байгууллаа.
10 фрэйм дараалсан хожил: Шон Мерфи эхний тойрогт домогт Ронни О'Салливаныг 4:0, хэсгийн аваргын төлөө Чан Бинюг 6:0 харьцаагаар тус тус буулган авснаар нэг өдрийн дотор 10 фрэйм дараалан цэвэр хожил байгууллаа.
Дэлхийн аваргуудын дараалсан хасагдалт: Эхний өдөр аварга цолоо хамгаалагч Марк Селби, хоёр дахь өдөр Жадд Трамп тэмцээнээ дуусгасан бол энэ өдөр (11.11) домогт Ронни О'Салливан болон шинэхэн дэлхийн аварга Ву Изэ нар эхний даваанаасаа хасагдлаа.
Хуваарийн дагуу өнөөдөр (11.12) сүүлийн хэсэг буюу БНХАУ-ын Зао Шинтон, Тайландын Тепчаяа Ун-но болон Кайрен Уилсон, Али Картер нарын тоглолт явагдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.