Япон аварга Оносато эхний өдөр уналаа
Японы мэргэжлийн сумо бөхийн 2026 оны сүүлийн тэмцээн болох Кюүшү башё Фүкүока хотын "Фукуока кукосай центр"-т албан ёсоор эхэллээ. Тэмцээний эхний өдөр аваргууд болон том цолтой бөхчүүдийн барилдаан шуугиантай, сонирхолтой өрнөв.

Кюүшү башёгийн эхний өдрийн барилдааны онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн үзэгч фэнүүдээ баярлууллаа
Бэртлийн улмаас хэд хэдэн башё өнжөөд байсан Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн эргэн ирж, эхний өдөр шинээр Комүсүби цол хүртсэн Чураноумиг давж Кюүшү башёг ялалтаар эхлүүллээ.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн дайчин барилдаж давлаа
Озэки Киришима Б.Лхагвасүрэн эхний өдрийн барилдаанд Маэгаширагийн 2-оос барилдаж буй Уратай тулж, улмаар ошитаоши мэхээр давж эхний даваагаа авлаа.
Ёкозүна Ооносато эхний өдөр унаж шуугиан тарьлаа
Өнгөрсөн Аки башёд түрүүлээд байсан Ёкозүна Ооносато эхний өдөр комүсүби Йошинофүжид цүкиотоши мэхээр унаж, башёг унаагаар эхлүүлэв. Мөн Озэки Аоншики, Озэки Котозакура нар эхний өдөр өрсөлдөгчдөдөө унаснаар дээд цолтнуудад хүндхэн эхлэл боллоо.
Эхний өдөр дээд зиндаанд барилдсан монгол хүчтэнүүд:
Озеки Киришима Б.Лхагвасүрэн /1-0/ - Маэгашира /2/ Ура /0-1/
Маэгашира /15/ Тамаваши Б.Мөнх-Оргил /0-1/ - Маэгашира /14/ Дэванорюү Т.Тэмүүлэн /1-0/
Маэгашира /9/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /1-0/ - Маэгашира /8/ Нишикифүжи /0-1/
Маэгашира /11/ Асахакурюу Р.Жамъянтогтох /1-0/ - Маэгашира /12/ Ичияамамото /0-1/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.