Хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлын явц 60 гаруй хувьтай үргэлжилж байна

Хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлын явц 60 гаруй хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулж байгаа билээ.

2026 оны аравдугаар сарын 1-нээс эхэлсэн тус үзлэгт нийслэлийн боловсролын 906 байгууллагын 131,596 хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн байна. 2026 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар нийт хүүхдийн 60.2 хувь нь үзлэгт хамрагдсан талаар албаныхан мэдээллээ. 

Үзлэгээр хүүхдийн арьс, үс, хумс, яс, булчингийн хөгжил, цус багадалт, чих, хамар, хоолой, амьсгалын болон хоол боловсруулах тогтолцоо, амны хөндийн эрүүл ахуй, зүрх судасны үйл ажиллагаа, нурууны муруйлт, хавтгай тавхай зэргийг шалгахаас гадна сэтгэл зүйн үнэлгээ хийх юм. 

Үзлэгт цэцэрлэгийн дунд бүлгийн буюу гурван настай хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн I, VI, X ангийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлд үндэслэн хамруулж байгаа бөгөөд арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.