Ардчилсан нам ОНЦ ИХ ХУРАЛ зарлажээ
Өчигдөр орой /2026.11.06/ Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, С.Баярцогтыг ЕНБД-ын албан тушаалаас огцруулах шийдвэр гаргажээ.
Тус хорооны нийт 15 гишүүнээс 13 нь хуралдаанд оролцож, санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар уг шийдвэрийг гаргасан талаар Хяналтын ерөнхий хорооны төлөөлөл мэдэгдсэн.
Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг намын даргад танилцуулах бөгөөд цаашид намын дарга дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчийг Үндэсний бодлогын хороонд өргөн мэдүүлэх журамтай аж.
Улмаар Ардчилсан намын ОНЦ ИХ ХУРЛЫГ энэ сарын 14 ны өдөр зарлаж буйгаа мэдэгджээ.

Болж буй үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл "С.Баярцогтыг намын үндсэн журам зөрчин огцруулж байгаа нь үнэн бол Женкочууд эзэндээ өөрийнхөө үнэ цэнийг харуулах гэсэн ажиллагаа байж таарна. Эзэн нь сүүлийн үед Монголыг маань дахин колончлох бодлогоо ил цагаан хийн идэвхжиж эхэлсэнтэй яг л давхцаж байна" хэмээн цахим хуудастаа бичжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.