Прокурорын туслах ажилтанд хахууль өгч хэрэг нээлгэхийг санаархсан иргэн хэн байв
Нийслэлийн нэг дүүргийн Прокурорын газрын туслах ажилтанд хахууль өгч, гэмгүй хүнд хэрэг нээлгэхээр болсон үйлдлийг хууль сахиулах байгууллагад шалгаж буй тухай хэд хэдэн эх сурвалж мэдээлэв.
Зарим хүний мэдээлснээр өмгөөлөгчөөр ажилладаг нэгэн хүн прокурорын туслах ажилтанд 10 сая гаруй төгрөг өгсөн бөгөөд 2025 оны арваннэгдүгээр сард хоёр ч удаа “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргах тухай” гэсэн өргөдөл Прокурорын газарт хүлээн авч, улмаар цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулах болсон аж. Өөр нэг эх сурвалж “Хоорондоо муудалцсан хоёр иргэний нэг нь прокурорын туслах ажилтанд хахууль өгч нөгөөдөө хэрэг нээлгэх гэж санаархсан” гэв. Хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “Ийм хэрэг шалгасан нь үнэн. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн учраас бид энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газрынхнаас тодруулаарай” хэмээсэн юм. Прокурорын байгууллагынхан харин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, эсэх нь тодорхойгүй байна.
Зургийн тайлбар: ХОУ ашиглан зурав
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.