Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана

“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форум өнөөдөр болж байна. Уг форумын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид энэ өвлийн улиралд багтаан НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7,000–10,000 өрхийг цахилгааны аюулгүй холболт, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж мэдэгдлээ.

dba63eaaca1f4728813a455c178a6e94Үүний зэрэгцээ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран гэр хорооллын цэвэр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2.4 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг батарей хуримтлуулах системтэй хослуулан байгуулна гэдгийг онцоллоо. Өнөөдрийн байдлаар утаа ихтэй бүсийн 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлээд байна.

10a8ee8e1cfa4abda318cea4b20e6b2cАгаарын бохирдол нь нэг эх үүсвэрээс улбаалдаггүй учраас шийдэл нь ч нэг арга хэмжээгээр хязгаарлагдахгүй юм. Тиймээс “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд айл өрх, уурын болон усан халаалтын зуух, автомашин зэрэг утаа үүсгэгч эх үүсвэр бүрд тохирсон шийдлийг цогцоор нь хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна гэдгээ хотын дарга Б.Пүрэвдагва танилцууллаа. Тэрээр “Агаарын бохирдол хамгийн өндөр гурван бүсэд 73 мянга гаруй өрх буюу нийслэлийн айл өрхийн 45 орчим хувь нь амьдарч байгаа юм. Эхний ээлжид дээрх өрхүүдийг цэвэр эрчим хүчний олон төрөлт шийдэлд шилжүүлэхээр нийслэлийн зүгээс шат дараатай ажлуудыг хийж байна. Нийслэлийн 26 байршилд 148 мянга гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг нэг дор шийдсэн цогц орчныг бий болгохоор ажиллаж байна” гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.