ДАШТ-ий сүүлийн өдөр манай хоёр бөх хүч үзнэ
“Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр /11.1/ манай хоёр бөх дагах болон медалийн төлөө барилдана.
10 сарын 24-ний өдөр эхэлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоо өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөх гэж байна. Манай бөхчүүдийн медалийн буухиаг дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт МУГТ Т.Тулга үргэлжлүүлж дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ. Тэгвэл ДАШТ-ий сүүлийн өдөр манай улсаас дараах бөхчүүд барилдана:
Эрэгтэйчүүдийн -57 кг жинд:
23 хүртэлх насны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ Казахстаны Мейрамбек Картбай, Маврикийн Жон Леопольд нарын хэн ялсантай нь дагах барилдаанд өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн -79 кг жинд:
Хагас шигшээд ОУХМ О.Сүлдхүү ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Леви Хэйнстэй хүч сорив.
3:3 онооны харьцаагаар өндөрлөсөн эл барилдаанд Леви Хэйнс сүүлийн онооны чанараар ялж манай бөх хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.