Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн барилдах эрхийг 6–24 сараар хязгаарлажээ
Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс 2026 оны аравдугаар сарын 16-нд 02 дугаар тогтоол гаргаж, үндэсний бөхийн барилдаанд ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага ногдуулжээ.
Тус зөвлөлөөс бөхчүүдийн барилдаанд оролцохоор бүртгүүлсэн атлаа барилдаандаа зодоглоогүй, холбогдох тайлбар, мэдээлэл өгөөгүй, сонсголд биечлэн оролцоогүй зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Тогтоолд дурдсанаар, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг зөрчлийн нөхцөл байдлаас хамааран 14, 10, зургаан сарын хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэжээ. Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдаж байхдаа барилдаанаа дундаас нь орхиж явсан зарим бөхийн барилдах эрхийг 24 сараар хязгаарласан байна.
Хавсралт нэгд нэр дурдсан бөхчүүдийг 14 сар, Хавсралт хоёрт багтсан бөхчүүдийг 10 сар, Хавсралт гуравт нэр дурдсан бөхчүүдийг зургаан сарын хугацаанд тус тус бүх шатны барилдаанд оролцуулахгүй гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.