Өнөөдөр манай шилдгүүд хүч үзнэ

“Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр /10.27/  эмэгтэй чөлөөт бөхийн төрөл эхэлнэ.
 
98105c41ff5447599af79a26d58d537c
Эмэгтэй чөлөөт бөхийн эхний өдөр 50, 57, 65, 76 кг жинд манай улсаас дэлхийн медальт дөрвөн шилдэг барилдана. 
Эмэгтэйчүүдийн 50 кг жинд:
ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт Д.Отгонжаргал хүч сорино. "Парис-2024" олимпын наадмаас хойших эхний тэмцээндээ оролцож байгаа тэрбээр Мароккогийн Хажар Канебтай барилдах оноолттой байна.
750d5facf821420fb27d8a06dcc46849
 
Эмэгтэйчүүдийн 57 кг жинд:
ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан, Бразилийн Жуллиа Пеналбертэй оноолт таарсан. Ялсныг нь шигшээ 16-д БНХАУ-ын тамирчин, жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж буй Хун Кэсинь хүлээж байна. Тэрбээр энэ оны Азийн АШТ болон Азийн наадамд дараалан түрүүлсэн агаад 2026 онд ялагдаагүй байгаа юм.
d3f4728b46cf453bb898b65cfb36b88f
 
Эмэгтэйчүүдийн 65 кг жинд:
Тус жингийн дэлхийн чансааны 2-р байрт эрэмблэгдээд буй өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин эхний тойрогт гоц мөргөлөө. Түүний хувьд, шигшээ 16-д Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Германы тамирчны ялсныг хүлээж байна.
9bd5c65f28824166aff994644373efd1
 
Эмэгтэйчүүдийн 76 кг жинд:
ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, ОХУ-ын Марииа Силинатай барилдахаар оноолт таарчээ.
a947651e98b24bc9b88df69ea837c5ec
Дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх нийт тамирчиддаа амжилт хүсье!
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.