Маршалын гүүрнээс үсрэхийг завдсан жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ
Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид урьд шөнө /2026.10.27/ 03:00 цагийн орчимд жирэмсэн эмэгтэй хүн гүүрнээс үсрэх гэж байхад амь насыг нь авран хамгаалжээ.
Тодруулбал, Иргэн В гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрээсээ гарч, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Маршалын гүүрэн дээрээс үсрэхийг завдаж байхад нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Мандах-Эрдэнэ, Н.Алтаншагай нар иргэний амиа хорлох оролдлогыг таслан зогсоосон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.