Ирэх сард нийт нутгийн найман хувьд мал өвөлжилт нэн их хүндрэх төлөвтэй байна

Ирэх сард нийт нутгийн найман хувьд мал өвөлжилт нэн их хүндрэх төлөвтэй байна

Зудын урьдчилсан төлөвөөр 11 дүгээр сард нийт нутгийн найман хувьд нэн их, 18 хувьд их, 33 хувьд дунд, 24 хувьд бага зэрэг хүндрэлтэй, 16 хувьд хүндрэлгүй байх төлөв гарчээ.

ee9e17715d004606b7fc5a2e5908e5f1Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим нутгаар мал өвөлжилт их болон нэн их хэмжээнд хүндрэх төлөвтэй байна.

Иймд иргэдэд эрсдэлтэй бүс нутгийн малчид, холбогдох байгууллагууд цаг агаарын урьдчилсан мэдээ, зудын төлөвийг тогтмол авч ашиглан, өвөлжилт хүндрэх үед авах арга хэмжээний бэлтгэлээ урьдчилан хангах шаардлагатайг ОБЕГ-аас зөвлөлөө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.