Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа

Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа

Тээврийн цагдаагийн албаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан үе үеийн алба хаагчид болон тэдний гэр бүлийнхний ажил, амьдрал, дурсамжийг өгүүлэх 900 гаруй гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг өчигдөр /2026.10.28/ нээлээ.

b97b91d353da4a1ab23db868c7e89a10

08293aadda78452092a9458c11d3c281

Тус үзэсгэлэн нь албаны үүсэл хөгжил, түүхэн замнал, үе үеийн алба хаагчдын гавьяа зүтгэл, үнэт өвийг олон нийтэд сурталчлан таниулах, ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилготой билээ. 

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ Соёлын төв өргөөний “Уран зургийн галерей”-д зохион байгуулагдаж, Тээврийн цагдаагийн албаны удирдлага, үе үеийн дарга нар, ахмад ажилтнууд болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

9371d9f4d48a48d7a99e7ca868859738

Энэхүү үзэсгэлэн нь 90 жилийн түүхийг гэрэл зургаар хүүрнэн, алба хаагчдын бахархал, дурсамжийг дэлгэснээрээ онцлог юм.

Үзэсгэлэн энэ оны аравдугаар сарын 28-30-ны өдрийг дуустал гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд иргэд, олон нийт, алба хаагч та бүхэн хүрэлцэн ирж үзэж, сонирхох боломжтой.

f632102c8f75405ab492fe74934d2f27

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.