Имартын долоо дахь салбар Уранган төвд аравдугаар сарын 29-нд нээгдэнэ

Имартын долоо дахь салбар Уранган төвд аравдугаар сарын 29-нд нээгдэнэ

Эрүүл хооллолт, спорт, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжсэн шинэ салбар хэрэглэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо.

Имарт болон Уранган Группийн хамтын ажиллагааны хүрээнд Имартын долоо дахь салбар болох “Имарт Уранган” салбарыг 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагт албан ёсоор нээх гэж байна.

Шинэ салбар нь Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Дундгол гудамжинд байрлах Уранган төв (UG Expo)-д үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд 1,736.8 м² худалдааны талбайтай. Хүнсний болон ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна эрүүл хооллолтыг дэмжсэн төрөлжсөн бүтээгдэхүүний хэсэг, шинэхэн бэлтгэсэн хоол, асай боул болон жимсэн бүтээгдэхүүн санал болгох кафе зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг нэг дороос хангах, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих худалдааны шинэ орчныг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Мөн Уранган төвд нийт 29 худалдаа, үйлчилгээний нэгж төлөвлөгдсөн бөгөөд хоолны газар, эмийн сан, нүдний шил, гоо сайхан, цэцгийн дэлгүүр, хувцас угаалгын үйлчилгээ зэрэг өдөр тутмын хэрэгцээг нэг дороос хангах боломж бүрдэх юм.

Тус төв нь нийт 840 автомашины зогсоолтой, үүнээс 140 нь дотор зогсоол  хэрэглэгчид худалдан авалт хийх, бусад үйлчилгээг авахдаа цаг заваа хэмнэж, тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Уранган Группийн цаашид хэрэгжүүлэх “UG Park” төсөлтэй уялдан тус орчин нь худалдаа, үйлчилгээ, спорт, амралт чөлөөт цагийг хослуулсан, гэр бүл, хүүхэд, залууст зориулсан “Family Lifestyle Center” хэлбэрээр хөгжих зорилготой юм.

Нээлтийн хямдрал, урамшуулал

Имарт Уранган салбарын нээлтийг тохиолдуулан 2026 оны аравдугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 215 нэр төрлийн бүтээгдэхүүнд тусгай хямдрал, урамшуулал зарлаж байна.

Мөн худалдан авалтын үнийн дүнгээс хамааран дараах бэлгийг олгоно.

  • 250,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн эхний 5,000 хэрэглэгчид 30 кг даацтай дугуйтай тор;

  • 89,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн эхний 10,000 хэрэглэгчид 57 литрийн багтаамжтай Имарт эко тор тус тус бэлэглэнэ.

Энэхүү урамшуулал нь шинэ салбарын нээлтийг хэрэглэгчидтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлэх, гэр бүлийн худалдан авалтад бодит хэмнэлт бий болгох зорилготой юм.

“Хамтдаа шийд” – Хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн ажил

Имарт нь шинэ салбарын нээлттэй холбогдуулан худалдаа, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхэд багачуудын амьдрах орчинд эерэг хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Энэ хүрээнд “Хамтдаа шийд” сайн үйлсийн санаачилгаар Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрлах Нарны хорооллын хүүхдийн сагсан бөмбөгийн талбайн шийдийг засварлан шинэчилж, хүүхэд багачууддаа хүлээлгэн өгөөд байна.

Уг ажил нь хүүхэд, залуусын спорт, хөдөлгөөний идэвхийг дэмжих, чөлөөт цагаа эрүүл, аюулгүй орчинд өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Байршил: Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, Дундгол гудамж, Уранган төв (UG Expo), M Bank Arena спорт цогцолборын урд.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.