Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшилжээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшилжээ
МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдож, нэг бус удаа төрийн түшээгээр сууж байсан, дараа нь Монголбанкны ерөнхийлөгч болсон Н.Баяртсайханд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр /2026.10.27/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хийхээр товтой байсан юм. 
 
Гэвч урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан яллагдагч Н.Баяртсайханы өмгөөлөгч Ж.Майзориг эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээс хойшлуулсан байна. Шүүхэд иргэний хариуцагчаар Монголбанкнаас "Капитал" банканд томилогдсон эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү, М.Адилбиш, Төвбанкны Дотоод аудитын газрын дарга А.Шижирмаа нар дуудагджээ.
 
Харин "Капитал" банкийг үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал асан А.Ариунболд хохирогчоор тогтоогдон Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.