🔴Б.Ичинхорлоо: Би М.Энхцэцэг гишүүний биед халдаагүй. Худлаа яриад зогсож байхаар нь хэлсэн
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо УИХ-ын гишүүний биед халдсан гэх асуудлаар тайлбар хийж, уг мэдээллийг эрс үгүйсгэлээ.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо:
-Өнөөдөр Төрийн ордны коридороор явж байгаад М.Энхцэцэг гишүүнтэй тааралдсан. Хажуугаар нь өнгөрч явтал М.Энхцэцэг гишүүн "УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа өөрийн туслахаа том албан тушаалд тавих гэж байна" гэж бодит байдалд нийцэхгүй худал мэдээлэл ярьж байсан.
Тухайн үед "Би сайдын туслах нь байна. Би ерөөсөө ямар ч албан тушаал дээр очоогүй, очих ч гээгүй. Яг л туслахынхаа ажлыг хийгээд явж байна. Та яагаад ингээд худлаа яриад байгаа юм бэ?!" гэж хэлсэн. Гэтэл өөдөөс шууд утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд эхэлсэн.
Би утасных нь камерыг дараад "Та ингэхээ болиоч ээ" гэсэн чинь л шууд "Биед халдлаа" гэж худлаа гүтгэж байна. Би түүний биед огт хүрээгүй. Харин УИХ-ын гишүүн яриа өгч байхад нь дундуур нь орж, яриаг нь тасалсандаа үнэхээр уучлалт гуйж байна. Гэхдээ төрийн түшээ хүн байж ингэж илт худал ярьж байгаад нь харамсаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.