Э.Даваанасан олимпын жинд дэлхийн медальтан боллоо
“Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монголын баг эхний медалиа хүртлээ.
ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 76 кг жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан, Киргизстаны тамирчин Айпери Медет Кизыг ялснаар дэлхийн аваргын хошой медальтан боллоо. Тэрээр 2023 оны ДАШТ-ий -72 кг жинд мөнгөн медаль хүртэж байсан ийнхүү дэлхийгээс хоёр өөр жинд медаль хүртэж байна.

Тэгвэл өнөөдөр /10.29/ хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл эхэлж байгаа ба манай улсаас энэ өдөр таван хүчтэн дэвжээнд гарна.
Эмэгтэйчүүдийн 55 кг жинд:
23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ц.Намуунцэцэг 2025 оны тив, дэлхийн аварга БНАСУ-ын Ох Кён-Рёнтой барилдах оноолттой байна. Хоёр бөхийн хувьд энэ оны "Улаанбаатар опен" тэмцээнд барилдаж байсныг бөх сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ.
Эмэгтэйчүүдийн 59 кг жинд:
Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медаль ОУХМ Х.Болортуяа эхний тойрогт гоц мөргөж улмаар Испани болон Нигерийн бөхчүүдийн ялсантай барилдах оноолттой байна.
Эрэгтэйчүүдийн 65 кг жинд:
Энэ оны Ази тивийн аваргад үзүүрлэсэн Б.Зэнээмэдэр эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Арменийн Вазген Теванянтай барилдана.
Эрэгтэйчүүдийн 97 кг жинд:
Залуу мастер Т.Дэмчигдорж, Туркийн Алперен Токгозтой хүч сорино. Ялсныг нь шигшээ 16-д АНУ-ын тамирчин, олимпын наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн 4 удаагийн аварга Кайл Снайдер хүлээж байна.
Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн 68 кг жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа өнөөдөр хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.