Залуучуудын олимпод нэг улсаас нэг л жүдоч өрсөлдөнө
Сенегал улсын нийслэл Дакар хотноо болох IV дэх удаагийн Залуучуудын зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөл эхлэхэд цөөхөн хэдэн цаг үлдлээ.

Жүдо бөхийн төрөлд 93 орны тус бүр нэг нэг тамирчин, дүрвэгсдийн багаас нэг тамирчин буюу нийт 94 тамирчин оролцоно.
Жудо сонирхогчдын хувьд "Яагаад нэг улсаас нэг л тамирчин оролцож байгаа юм бэ?" гэх асуулт гарах нь дамжиггүй. Энэ нь дараах үндсэн гурван шалтгаантай:
-
Нийт тамирчдын тооны хязгаарлалт: Олон Улсын Олимпын Хороо (IOC) «Дакар-2026» наадмын нийт тамирчдын квотыг 2,655 болгон эрс багасгасан. Дэлхийн 200 гаруй улс орны төлөөлөл оролцох тул спорт тус бүрд ногдох нийт тамирчдын тоо эрс цөөрсөн.
-
Жендэрийн 50/50 хувийн тэнцвэрт байдал: Залуучуудын олимпын түүхэнд анх удаа бүх спортын төрөлд эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоог яг 50/50 хувь тэнцүү хуваарилж байна. Жүдогийн төрөлд ч мөн эрэгтэй,эмэгтэй квотыг ижил хэмжээгээр хязгаарласан тул нэг улс олон жинд олон тамирчин сойх боломжгүй болсон.
-
Олон орны төлөөллийг хангах бодлого: Залуучуудын олимпын гол үзэл баримтлал нь зөвхөн жүдо бөх өндөр хөгжсөн цөөн хэдэн улс (Япон, Франц гэх мэт) бүх медалиудыг түүхээс сэргийлж, дэлхийн аль болох олон оронд боломж олгоход чиглэдэг. Тиймээс нэг улсад ногдох квотыг хумиж, олон орны залуу тамирчдыг хамруулах зарчим баримталж байна.
Манай улсын хувьд залуу мастер Т.Төгсхүслэн хөвгүүийн -55кг жинд эх орноо төлөөлөн хүч сорино.
Жингийн ангилал:
-
Хөвгүүд: -55 кг, -66 кг, -81 кг, -100 кг
-
Охид: -44 кг, -52 кг, -63 кг, -78 кг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.