Кубад шатахууны хомстлоос болж хот хоорондын нийтийн тээвэр зогсоод байна

Кубад шатахууны хомстлоос болж хот хоорондын нийтийн тээвэр зогсоод байна

Кубад шатахууны хомстол гүнзгийрснээр нийтийн тээврийн үйлчилгээ огцом хумигдаж, нийслэл Хавана хотоос орон нутаг руу өдөрт явдаг автобусны үйлчилгээ 419-өөс ердөө 11 болж буурчээ.

84f19bb277434db0ad32190ad01dc8f9

Reuters агентлагийн аравдугаар сарын сүүлээр мэдээлснээр, шатахууны нийлүүлэлтийн хямралаас үүдэж улс даяарх автобусны чиглэл 100 гаруй байснаас 21 болж цөөрсөн байна. Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээ өмнөх оныхоос 75 хувиар буурч иргэд үндсэндээ хөл мухарджээ.

8ae8dcaf10f24afdb893705cd49c5a37

Шатахууны хомстол цахилгааны хомстолтой хавсран иргэдийн өдөр тутмын амьдралд том саад болж байна. Улс даяар цахилгаан тасрах тохиолдол давтагдаж, зарим бүс нутагт тасалдал бүтэн хоногоор үргэлжилж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.