Бусдын амь насыг хохироогоод зугтсан этгээдийг баривчилжээ

AI хөрвүүлсэн
Бусдын амь насыг хохироогоод зугтсан этгээдийг баривчилжээ

Бусдын амь насыг бүрэлгэж, улмаар хэргийн газраас оргон зайлсан этгээдийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Цагдаагийн байгууллагад 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 цагийн орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Х" нь бусдын амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан нөхцөл байдал тогтоогджээ. Улмаар иргэн "Х"-гийн хүүхдүүд хэргийг нуун дарагдуулж, хаацайлсан байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан "Хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоох чиглэлээр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй явуулсны дүнд сэжигтэй этгээдийг аравдугаар сарын 30-ны шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, саатуулсан байна. Уг этгээд нь амиа хорлох зорилгоор биедээ хутга, гутлын үдээс зэргийг авч явсныг таслан зогсоож, одоогоор мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. 

Иймд цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдсэн, харсан тохиолдолд цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдлоор болон 102 тусгай дугаарт цаг алдалгүй даруй мэдэгдэхийг сэрэмжлүүллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.