М.Бадамсүрэн: Дорнод аймагт мөрийн хөтөлбөрийн биелэлт 67,6 хувьтай байна

М.Бадамсүрэн: Дорнод аймагт мөрийн хөтөлбөрийн биелэлт 67,6 хувьтай байна
Монгол Ардын Намын Говийн болон Зүүн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2026.11.07/ Дорноговь аймгийн Сайншанд хотод үргэлжилж байна.
 
Зөвлөгөөний үеэр Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, намын байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар тайлан танилцуулав.
 
2025-2026 оны наймдугаар сар хүртэл мөрийн хөтөлбөрийн 148 зорилтоос 100 нь хэрэгжсэн бөгөөд 67.6 хувийн биелэлттэй байгаа. Шинэлэг санаачилга, бусад аймагт нутагшуулах боломжтой дөрвөн чиглэлийн ажил хэрэгжүүлснээ санал болгож танилцууллаа.
 
Тодруулбал, орон сууцтай багш, арван мянган хүлэмж, жимсний мод тарих, хүн болох багаасаа, хүний нөөцийн чиглэлээр залуучууд болон шинэ гишүүддээ зориулсан ажил зохион байгуулжээ.
96b6df7578f64444a457c7353ff96586
99ea392d463642a4b809016bc2a07811

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.