🔴 Л.Хосбаяр: Намын бодлогоо л дагана даа

AI хөрвүүлсэн

Нийслэлийн МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэлж байна. МАН-ын удирдах зөвлөл хотын дарга Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргад албан ёсоор нэр дэвшүүлсэн. МАН-ын Бага хурлын гишүүн Л.Хосбаяр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, Намын бодлогоо л дагана даа. Угаасаа нэг л нэр дэвшигч байгаа. Өмнөх намын дарга маань бас ажлаа өгөх хүсэлтээ өөрөө гаргачихсан. Тийм болохоор намын бодлогоо дагаад дэмжинэ. Цааш цаашдын сонгуульд багаа удирдаад явах бүрэн чадамжтай гэж харж байна. Манай намын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр бий шүү дээ. Үүнийхээ хэрэгжилтийг хурлаараа хэлэлцэнэ. Хийх ажил нь тодорхой юм чинь хийж чадна гэлээ.

Мөн нийслэлд ажиллаж байх үеийн асуудлаар хуулийн байгууллагаас шалгаж, тодруулга авсан эсэх талаар "Би энэ талаар өмнө нь хэлчихсэн шүү дээ. Хууль, хүчний байгууллага мэдээж олон асуудлын хүрээнд шалгаж байгаа зүйл байна билээ. Тэр хүрээнд надаас тодруулга авсан зүйл бий" гэх тайлбарыг өгөв.

Х.Нямбаатар даргын ажлыг хэрхэн дүгнэж буйг асуухад "Үүнийг ард түмэн л шүүнэ шүү дээ. Нам бол бас л дүнгээ тавьсан. Би хувьдаа муу ажилласан гэж бодохгүй байна" гэж хариуллаа.

Харин хотын дарга асан Х.Нямбаатар төлөөлөгчөөсөө татгалзах талаарх мэдээлэлд "Тэр бол сошиалын л мэдээлэл байна. Хэрэв хувь хүн өөрөө төлөөлөгчөөсөө татгалзах хүсэлтээ өгье гэхэд би өмнөөс нь тайлбар хэлэх нь үндэслэлгүй биз дээ" хэмээв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.