Олон тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Олон тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ
Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаагийн үйлдлээр бусдын 55 тооны бод малыг хулгайлсан этгээдүүдийг илрүүлж, баривчилсан байна.
 
Шалгалтын явцад 18-22 насны дөрвөн этгээд бүлэглэн бусдын малыг бэлчээрээс хулгайлж, мал, махны ченж нарт худалдан борлуулдаг байсан нь тогтоогджээ. Хулгайд алдагдсан малын эзэд, хохирлыг тогтоох, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Малчид, иргэд малаа байнгын хараа хяналт, хамгаалалттай байлгаж, мал, мах худалдан авахдаа гарал үүсэл, бичиг баримтыг сайтар шалгах, сэжигтэй үйлдэл, мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.