Сураггүй алга болоод байсан эмэгтэйг олжээ
Иргэн “Ж”-с 2026 оны аравдугаар сарын 31-ний өдөр “Манай дүү Г нь аравдугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй алга болж холбоо барихгүй байна” гэх гомдол мэдээлэл ирүүлжээ.
Тухайн гомдол мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 04-ний 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоосон байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.