🔴Г.Номин: Х.Нямбаатар даргын эхлүүлсэн зарим ажлыг одоо Б.Пүрэвдагва дарга үргэлжлүүлж, улам сайжруулаад авч явж байна
Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Номин Нийслэлийн МАН-ын бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулж, намын дотоод асуудал болон удирдлагуудын үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, Х.Нямбаатар дарга өөрөө хүсэлтээ гаргаж, төлөөлөгчөөсөө чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байна лээ. Миний хувьд түүнийг тухайн үедээ сайн ажилласан дарга нарын нэг гэж боддог бөгөөд сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Ер нь аливаа ажлыг сайн, муу хийсэн гэдгийг нэг тал руу нь туйлшруулаад байх шаардлагагүй. Харин түүний эхлүүлсэн зарим ажлыг одоо Б.Пүрэвдагва дарга үргэлжлүүлж, улам сайжруулаад авч явж байна гэж харж байна. Цаашид ч мэдээж А.Пүрэвдагва дарга дээр дэмжлэг үзүүлж, дэмжиж ажиллах байх гэв.
Манай намын хувьд дотоод ардчилал чөлөөтэй байдаг. Бид Залуучуудын холбоо дундаа ч гэсэн ажлаа дүгнэхдээ тусгай оноожуулалтын системээр явдаг. Тодорхой ажил хийх, санал санаачилга гаргах бүрд тухайн хүндээ тохирсон оноожуулалтыг нь өгөөд явдаг учир залуус өөрсдийн дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлээд ажилладаг гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.