Б.Пүрэвдагвад өрсөлдөгч гарч ирсэнгүй

Б.Пүрэвдагвад өрсөлдөгч гарч ирсэнгүй

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр /2026.11.07/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.

Энэ удаагийн хурлаар өмнөх даргын ажлын тайланг сонсож, шинэ дарга сонгох асуудлыг хэлэлцэнэ. Х.Нямбаатар уг хуралд цахимаар оролцож тайлангаа тавьсан бөгөөд "Улс төрийн бүх албан тушаалаа өгч улс төрөөс түр завсарлага авч байна" хэмээн мэдэгдсэн. 

Нийслэлийн МАН-ын хорооны дараагийн даргад МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр одоогийн НЗД Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхээр болсон. Хэдийгээр намын шийдвэр ийнхүү гарсан ч ардчилсан зарчмаар заалнаас нэр дэвших эрх нээлттэй байсан билээ.

Хуралдаан эхэлж шинэ даргыг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхэд Б.Пүрэвдагва ганцаар нэр дэвшиж, түүнтэй өрсөлдөх өрсөлдөгч гарч ирсэнгүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.