🔴 З.Төмөртөмөө: Чингэлтэй дүүрэг Н.Мандуулаар дутахгүй, түүнийг үнэхээр өрөвдөж байна
Чингэлтэй дүүргийн Засаг дарга З.Төмөртөмөө төрийн албаны зарчим, дүүргийн бодит амьдрал болон ажлаа хүлээн авсан нөхцөл байдлынхаа талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, төрийн ажил гэдэг нь зөвхөн гадаад хэл, тэр дундаа англи хэлтэй хүмүүсийн хийдэг зүйл биш. Чингэлтэй дүүрэг 24 хороотойгоос ердөө зургаа нь байшин хороолол бөгөөд үлдсэн бүх хороо нь гэр хороолол. Эзэнгүй нохой муур, шувуунаас эхлээд хог хаягдал, шороо тоос зэрэг ахуйн чанартай өчнөөн асуудал тулгардаг бөгөөд тэдгээрийг бодит амьдрал дээр шуурхай шийдвэрлэх нь хамгийн чухал болохоос өөр зүйлээр өөрийгөө магтуулах нь гол биш.
Би хороогоо мэднэ, дүүргээ мэднэ. Энэ дүүрэгтэй холбогдсон 8-10 гаруй жилийн түүх надад бий. Дээрээс нь би Дэнжийн мянгад өссөн, гэр хороололд төрсөн, тэрийгээ нуух юм байхгүй. Намайг гэр хороололд өссөн, СУИС төгссөн гэж их баалдаг ч үүндээ ичиж эмзэглэх зүйл огт байхгүй. Хүний өмнөх амьдрал ямар байсан нь чухал биш, бид тэрийг нь ч мэдэхгүй. Харин 2008 оноос хойш намд ажилласнаа сайн мэднэ, намын ажлаар явж ирсэн.
Ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Н.Мандуул дарга яагаад зугтаж байна вэ гэдэг нь тодорхой шүү дээ. Буруу юм хийсэн учраас л зугтаж байгаа байх, би үнэхээр өрөвдөж байна. Төрийн алба ийм байж болохгүй. Миний тамгыг манай орлогч дарга надад өгсөн. Н.Мандуул надтай нүүр тулж тамгаа өгөөгүй.
Б.Пүрэвдагва хотын даргын ажлаа гүйцэтгээд, сайн л хийж байна шүү дээ. Өөр одоо яах юм бэ? НИТХ-ын төлөөлөгчид ч гэсэн сайн л ажиллаж байна. Хүн бүр өөрийн чадах чинээгээр хичээж байна. Ер нь төр түшмэлээр дутдаггүй юм. Чингэлтэй дүүрэг Мандуулаар дутахгүй, нийслэл Улаанбаатар хот ч хэн нэгнээр дутахгүй. Хэрвээ томилогдвол энэ ажлыг бүгд л хийж чадна, хийх ч ёстой.
Та нар ер нь Н.Мандуулын сайн ажилласныг нь яаж шүүгээд байгаа юм бэ? Яг одоо хэн сайн ажиллаж байгааг юугаар хэмжих вэ? Хамгийн чухал нь хэддүгээр хорооны жирийн иргэний амьдралд хэрхэн нөлөөлж, бодитой үр дүн өгч байгаа нь л чухал
Түүнээс бус хэн нэгний сэтгэгдэл, эсвэл англи хэлтэй гэж өөрийгөө магтуулж буй үг хэн нэгнийг бүрэн тодорхойлж чадахгүй. Энэ байдлыг хараад үнэхээр өрөвдөж байна.
Үнэндээ би төрийн албанд олон жил ажиллалаа. Төрийн албаны уламжлал ёсоор ажлаа өгөхдөө нэр төртэйгөөр тамга тэмдгээ биечлэн хүлээлгэж өгч, мөнгөн аягатай сүү барьж заншсан тэр зарчмаа баримталж өчигдөр өөрийн ажлаа хүлээлгэн өгсөн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.