🔴Н.Алтаншагай: Х.Нямбаатар дарга ажлаа өгөх, намын хорооны тамгаа шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна
МАН-ын Бага хурлын гишүүн Н.Алтаншагай Нийслэлийн МАН-ын 36 дугаар хурал болон намын даргын томилгооны асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид хуралдаж хоёр үндсэн асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, 489 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулсан. Хоёрдугаарт, Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд Б.Пүрэвдагвыг тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар нэр дэвшүүллээ. Мөн МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдан холбогдох шийдвэрийг гаргаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлсэн. Гэхдээ дүрмийн дагуу заалнаас нэр дэвших боломж нээлттэй.
Өнөөдрийн бага хурал нь 101 жилийн түүхтэй намын хувьд дөрвөн жилд нэг удаа болдог тайлан сонгуулийн маш том хурал юм. Хурлаар Нийслэлийн намын дарга дөрвөн жилийн тайлан мэдээлэл болон мөрийн хөтөлбөрийн биелэлтийн танилцуулгыг хийхээс гадна Хяналтын хорооны тайланг хэлэлцэнэ. Мөн Нийслэлийн намын хорооны даргыг сонгож, намын хороо болон тэргүүлэгчид, дэд дарга нарыг сонгон батлах зохион байгуулалтын ажлууд өрнөнө. Хурлын өмнө Х.Нямбаатар дарга ажлаа өгөх, намын хорооны тамгаа шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байсан. Өнөөдөр тайлангаа тавиад ажлаа хүлээлгэж өгөх байх. Харин НИТХ-ийн төлөөлөгчөөс албан ёсоор татгалзсан зүйл байхгүй, өчигдөр хэвлэл мэдээлэл болон цахимаар тийм мэдээлэл гарсан байна лээ. Төлөвлөгөөний дагуу тэрбээр хуралд цахимаар оролцож, ажлын тайлангаа төлөөлөгчдөдөө танилцуулахаар бэлтгэл хангагдсан гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.