Н.Учрал: Цалин тэтгэвэр нэмж, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаална

Н.Учрал: Цалин тэтгэвэр нэмж, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаална
 
Монгол Ардын Намын удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал оролцож Эрх чөлөөний дөрвөн зам “Чөлөөлөлт-2030” сэдэвт хөгжлийн чиглэлээ дэлгэрэнгүй танилцууллаа.
 
Айл өрхийн бодит орлогыг дэмжихийн тулд төр зардлаа танаж, иргэдийн орлогыг хамгаалах, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зарцуулах 2026 оны төсвийн тодотгол батлагдаад байна.
 
Ингэснээр энэ арваннэгдүгээр сарын 1-нээс 413 мянга гаруй ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгож эхэллээ.
Ахмад настны суурь тэтгэвэрт 2026 онд 196.3 тэрбум төгрөг, 2027 онд 1,216.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгохоор байна. Мөн тэтгэврийн хэмжээг ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэхэд 654.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гээд иргэдийн орлогыг нэмэх, үнийн өсөлтөөс хамгаалах бодит ажлаасаа дурдлаа.
f747dafba2fa420ca69d4410dad628c5
 
Одоогоор боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарынхны цалинг нэмсэн. Цаашид 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулж нэмэхээр төлөвлөсөн.
 
Ийнхүү цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмж, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаална гэдгээ Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал онцлов.
 
Өнөөгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс танилцуулахад инфляц 2026 оны есдүгээр сард 12.9 хувьд хүрээд байна. Инфляцад мах, шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна.
 
Монгол Улс хөгжлийн бодлогоо шинэ шатанд гаргаж бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг бодит ажил хэрэг болгох чухал цаг үед ирээд байгаа тул орон нутгийнхаа давуу тал, нөөц боломжид тулгуурлан бүс нутгийг эдийн засгийн бие даасан, хүчирхэг төв болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байна.
b0748936c2204fc7ba7cfcfedc3b5777
 
Энэ хүрээнд бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий аймгийн хөгжлийн уялдаа холбоог бэхжүүлж, эрчим хүч, мал аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, хил дамнасан худалдаа, тээвэр логистикийн боломжийг хамтад нь ашиглах нь бүс нутгийн төдийгүй, Монгол Улсын хөгжилд стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.
 
Иргэд, аж ахуйн нэгж, хийж бүтээе гэсэн хүсэлтэй хүн бүрийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх, хамгаалах хүрээнд Засгийн газраас онцлох 9 шийдвэр гаргасан билээ
 
Тодруулбал, Оюутолгойн өгөөжийг иргэдэд хүртээх, тэтгэврийн шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлэх, олон улсын лаборатори сургууль, эрчим хүчний хэмнэлттэй сургуультай болох, эмийн үнийн дарамтаас чөлөөлөх, 16 мянган айл орон сууцтай болох, орон сууцны урьдчилгаа төлбөрийг 15 хувь болгохоор зорьж байна.
 
2030 онд баялгийн сангийн хуримтлалыг 25 их наяд төгрөгт хүргэж, иргэн бүр бодит өгөөж хүртэх хөгжлийн үндсэн чиглэлийг танилцуулгад дурдлаа.
02edf98985874d62b82ead9bdd551ad7
Энэ хүрээнд хуримтлалд гар хүрэхгүй, төрийн өмчит компаниудын хувьцааг үе шаттайгаар олон нийтэд санал болгоно, Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээхээр МАН-ын дарга Н.Учралын тэргүүлэн ажиллаж буй Засгийн газар зорьж байгаа юм.
Эв нэгдэлтэй, зорилго нэгтэй байж чадвал бид нутгийнхаа нөөц боломжийг иргэдийн орлого, тогтвортой ажлын байр, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл болгон хувиргаж чадна гэдгийг Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөнд оролцож буй гишүүд, дэмжигчдэдээ уриалав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.